Д.Оюунхорол: Тогтолцооны асуудлыг ярьж байж шийднэ гээд зоригтой алхам хийж чадахгүй байна
2011.05.03

Д.Оюунхорол: Тогтолцооны асуудлыг ярьж байж шийднэ гээд зоригтой алхам хийж чадахгүй байна

МАН-ын бүлгийн хуралдаан дуусах үеэр хаалттай хаалганы цаана Д.Оюунхорол гишүүн, бүлгийн дарга Д.Лүндээжанцан нарын дуу чангарч, маргалдсан.Тиймээс хурал тарсны дараа Д.Оюунхорол гишүүнээс тодруулга авлаа.

-Бүлгийн хурал дээр таны дуу нэлээд чангарсан. Сонгуулийн тухай хуулиас болсон уу?


-Сонгуулийн хуулиар бид нэг их ярьсангүй. Одоогийн байдлаар өргөн барьсан хуулийнхаа хүрээнд Сонгуулийн тухай хуулиа хэлэлцье гэсэн. Ер нь МАН-ын бүлэг дээр холимог, пропорциональ тогтолцоог сонгох нь зөв гэж ярьсан. Ийм тогтолцоогоор явсан нь зүгээр гэж би бодож байгаа. Гэвч тогтолцооны асуудлыг ярьж байж шийднэ гээд зоригтой алхам хийж чадахгүй байна л даа.

-Сонгуулийн хуулийн ажлын хэсэг намын бүлгийнхээ байр суурьтай зөрчилдөөд байна уу?

-Тийм. Ажлын хэсэг холимог хувилбарыг яриад байгаа юм. Сая хүмүүс бүгдээрээ судалъя, уншъя, ярилцъя гэлээ.

-Бүлэг өнөөдрийн (өчигдөр) хурлаараа ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй юу?

-Чадаагүй.

-Та бол холимог хувилбарыг дэмжиж байгаа юу?

-Улс төрд оролцох эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлье гэж ярьж байгаа. Мажоритар тогтолцоогоор явбал эмэгтэйчүүд эрчүүдтэй өрсөлдөөд гарч ирэх магадлал тун бага. Холимог хувилбараар сонгууль явуулбал эмэгтэйчүүдийн квот нэмэгдэх боломж гарах байх.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.