2012.03.07

УИХ-ын гишүүн Х.Баттулга хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд УИХ-ын гишүүн Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Дээрхи хуулийн төслийг өргөн барихын өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын гишүүдэд хандан дараах хамтран ажиллах тухай албан тоот хүргүүлсэн юм. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН.................. ТАНАА

Хуулийн төсөлд хамтран Ажиллах тухай

Миний бие Монгол Улсын Үндсэн Хуулийн Хорин зургадугаар зүйлийн1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд уг хуулийн төсөлтэй танилцан хамтран ажиллахыг уриалан Танд хавсралтаар хүргүүлж байна. Хуулийн төсөл болон холбогдох материалыг хавсаргав.

Хүндэтгэсэн,

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Х.БАТТУЛГА


Өргөн барьсан хуулийн төслийг бүрэн эхээр нь нийтлэж байна.

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны ... дугаар                                               Улаанбаатар сарын ...ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 26.4.4, 26.4.5 дахь заалт нэмсүгэй:

“26.4.4.спирт, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч этгээд биш байх, тэдгээрийн хувь нийлүүлэгчидтэй аливаа хэлбэрээр нэгдмэл ашиг сонирхолгүй байх,

26.4.5.мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэгт холбогдож байгаагүй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны ... дугаар Улаанбаатарсарын ...ны өдөр хот

AРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


1 дүгээр зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 9.2.8 дахь заалт нэмсүгэй:

9.2.8. согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт эрхэлдэг,согтууруулах ундаа борлуулдаг хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүний зураг, нэр, тэмдэгийг олон нийтэд таниулах зорилгоор аливаа далд хэлбэрээр сурталчлах,

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг

Хуулийн төслийн танилцуулга

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬДНЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА


Сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа, тамхийг зохисгүй хэрэглэх нь хавтгайрч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг хүний аюулгүй байдал, цаашилбал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Статистикийн мэдээллээс үзэхэд согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зохих түвшингээс хэт давж, улс орны хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ. Архины хэрэглээнд төрийн цогц хяналт үгүйлэгдэж байна.Монгол улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.8 сая хүн амтай манай улсын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлт юм. Аливаа улс оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирлаа гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсын нэг хүнд жилд 28 литр архи оногдож, 270 хүнд нэг архи борлуулдаг дэлгүүр оногддог болсон нь дэлхийн ямар ч улстай харьцуулашгүй өндөр байна.

ДЭМБ-ын манай улсын 5 хүний нэг нь архинд донтох эмгэгтэн болсон гэсэн судалгаа гаргасан байна. Тамхи, мансууруулах бодис хүн амын нас баралтын гол шалтгаан болж байна. Дэлхий дээр нас баралтын шалтгаан болж буй зүрх судасны өвчнийг нөхцөлдүүлэгч эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвний гурав нь тамхи татах, цусны даралт ихсэх,цусан дахь холестрины хэмжээ нэмэгдэхтэй холбоотой байна гэсэн судалгааны дүн ДЭМБ- аас гарсан байна.Мөн 2030 он гэхэд тамхидалтаас шалтгаалсаннас баралт бага, дунд орлоготой орнуудад 2 дахин өсч 6,8 саяд хүрэх тооцоолол гаргасан байна.Судалгаагаар Монгол улсад хүн амын дунд архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 10,8 хувь байсан бол 2009 онд 27,4%, 2011 онд 55.2% болж нэмэгджээ.Манай улсын насанд хүрэгсэдийн 55.2% нь архийг хэтрүүлэн хэрэглэж, жилдээ 140.000 хүн эрүүлжүүлэгддэг, архинд донтох эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай 12.000 хүн байгаа гэж наркологийн судалгаанд дурьджээ. Архидалтын улмаас золгүй тохиолдлоор жилдээ 1000 орчим хүн хорвоогоос цаг бусаар буцдаг гэсэн тоо байна.

Гэмт хэргийн 55.2 хувь нь нийслэл хотод, 43.7 хувь нь хөдөө, орон нутагт гарч байна. Дээр дурьдсан тоо баримтыг хараад манай улс архинд живээд буйг мэдэж болно. Өнөөдөр архины үйлдвэр манай улсад хамгийн их ашиг орлогтой үйлдвэрлэл болоод байна. Зөвхөн Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 3682 аж ахуй нэгж байдаг. Архины хортой хэрэглээ нь юуны түрүүнд хөгжил буурай улс орнуудын хамгийн тулгамдсан асуудал бөгөөд архинаас шалтгаалсан сэтгэцийн өвчнүүд, амиа егүүтгэх, хавдар, халдварт бус өвчнүүд, элэгний цирроз гэх мэт 60 гаруй төрлийн өвчин үүсдэг.

Манай улсын эрчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 5 хувь нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг байна. Эмэгтэйчүүдийн 13.6 хувь нь архинд донтсон гэсэн статистик мэдээ байна. Европт энэ үзүүлэлт дунджаар ердөө таван хувь л байдаг байна.Манай оронд сvvлийн 15 жилд архинд донтох өвчний эзлэх хувь 2.7 дахин өссөн аж. Хордлогын яаралтай тусламжийн vндэсний тєвийн албан ёсны мэдээ баримтаас vзэхэд сvvлийн таван жилд, жил бvр архины цочмог хордлого бvхий 180-200 өвчтөн ирж тусламж авч байгаагийн зургаан хувь нь нас барсан байна.

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн статистикийн мэдээллээр сэтгэцэд нөлөөт эм болон бусад мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг 1999 онд 10000 хүнд 7,5% байсан бол 2008 онд 14,1%,болсон байна.Сүүлийн 25 жилд манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалтын судалгаа хийгдээгүй бөгөөд эрүүл мэндийн статистик мэдээгээр сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10 мянган хүн амд 77.4 байсан бол 2007 онд 112.9 болж нэмэгджээ. 2008 оны байдлаар манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн эмнэлгийн идэвхтэй хяналтад эмчлэгдэж, хөдөлмөрийн чадвар алдсан нийт хүний дотор сэтгэцийн эмгэгтэй хүн 15 хувийг эзэлж байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж согтууруулах ундааны хэрэглээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг тэмдэглэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны эхний хуралдаанаар архидалттай хэрхэн тэмцэх асуудлыг авч хэлэлцэхээр зарласан нь уг асуудал улс орны язгуур ашиг сонирхолд аюул учруулахуйц ноцтой хэмжээнд аль эрт хүрснийг монголын төр засаг хүлээн зөвшөөрсний тод жишээ юм. Түүнчлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 4.2.2-т: “Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд нь энэхүү үзэл баримтлалын үзэл санааг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж болон эрх зүйн бусад холбогдох шийдвэрээр бэхжүүлж, тус тусын эрх хэмжээний дотор хэрэгжүүлэх үүрэгтэй”; 3.1.3.4-т: “архидан согтууралт, мансууралтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, хүн амын удмын санд учрах сөрөг нөлөөллийг бууруулна”; 3.3.4.1-т: “Ардчилсан тогтолцооны тулгуур болох улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчиллыг дэмжиж, улс үндэстэн хийгээд нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нь өндөржүүлнэ”; 3.3.1.2-т: “сонгуулийн тогтолцоог үндэсний нийтлэг ашиг сонирхол, улс үндэсний нэгдмэл хөгжлийн зорилгод нийцүүлнэ”; 3.3.2.6-д: “Төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлнэ” гэж заасан. Иймд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шалгуурыг өндөрсгөх хэрэгцээ шаардлагатай байна.

Ялангуяа, урьд өмнө мансууруулах бодис, хар тамхины хууль бус бизнест холбогдож ял шийтгүүлж байсан, (хуулийн дагуу ял шийтгэлгүй болох хугацаа нь өнгөрсөн ч гэсэн), болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлахыг үндэсний эрх ашиг шаардаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах ёстой. Энэ утгаар нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид одоо тавигдаж байгаа хязгаарлалтыг өргөжүүлэх шаардлагатай байна. Тэгээд ч УИХ-д нэр дэвших нь хүний төрөлх эрх биш үүсмэл эрх учир түүнд хуулиар хязгаарлалт хийх бүрэн боломжтой. Одоогоор УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийн эрхийг хязгаарласан дараахь эрх зүйн зохицуулалт үйлчилж байна. ҮүндМонгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т: “Нэр дэвшигч нь энэ хуулийн 6.2-т зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна”, мөн хэсгийн 27.4.1-д: “шүүхийн шийдвэрээр тогтоогдсонзээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх”,27.4.2-т: “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, 27.4.3-т: “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн нийтлэг шалгуурыг тогтоосон байна. Гэтэл дэлхийн бусад улс орнуудад нийгэм, эдийн харилцааны онцлог, улс төр, эрх зүйн соёлын хүрсэн түвшнээс хамааран парламентын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах тусгай шалгуурыг хуульчилсан байдаг. Тухайлбал, Турк улсад ажил хэргийн нэр хүндгүй болсон, авлига, хээл хахууль, санаатайгаар дампууруулах, хууль бусаар бараа хил давуулах, нууц хуйвалдаан, төрийн нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн, өдөөн хатгасан, турхирсан, эсхүл ийм төстэй үйл ажиллагааг явуулсан гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээд сонгуульд нэр дэвших эрхгүй. Эдгээр этгээд өршөөлд хамрагдсан байсан ч нэр дэвших эрхийг хязгаарладаг байна. Энэтхэг улсад төрийн хяналт дор байх аливаа ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг этгээдийн аливаа улс төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвших эрхийг нь хязгаарладаг. Унгарт шүүхийн шийдвэрээр төрийн алба хаах эрх нь хязгаарлагдсан, эсхүл авлига, албан тушаалын хэргээр урьд нь шийтгэгдэж байсан хүмүүс аливаа улс төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвших эрхгүй байдаг.

Харин Иранд авлига болон бусад ёс зүйгүй үйлдлээс болж нэр төр нь нийгэмд унасан этгээдийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хуулиар хязгаарладаг байна. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шалгуурыг тодорхой болгон хуульчлах нь зүйтэй юм.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шалгуурыг ардчилсан эрх зүйт төрийн шаардлагын үүднээс тодорхой болгож, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс дараах асуудлыг тусгана: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.4-т заасан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн өөрчлөх. Ялангуяа хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэгт холбогдож байсан (хуулийн дагуу ял шийтгэлгүй болох хугацаа нь өнгөрсөн ч гэсэн), болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах зохицуулалтыг шинээр бий болгох.Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт дараахь эерэг үр дагавар гарна гэж үзэж байна:Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт хэрэгжих эрх зүйн баталгаа бүрдэнэ.Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчим хангагдаж, Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэсэн Үндсэн хуулийн заалтхэрэгжих эрх зүйн баталгаа бий болно. Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

Төсөл санаачлагч

Хуулийн төслийн үзэл баримтлал

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬДНЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Нэг. Хуулийнтөсөлболовсруулах үндэслэл, шаардлага Дараахь хууль зүйн болон практик шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай байна.

Хууль зүйн шаардлага:Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох хэсгийг үндэслэн хуулийн төслийг боловсруулах дараахь хэрэгцээ, шаардлага тулгарч байна:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, мөн зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж заасан нь энэхүү хуулийн төслийг боловсруулах нийтлэг үндэслэл болж байна. Тодруулбал, Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах ёстой. Энэ утгаар нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах хязгаарлалтыг өргөжүүлэн хуульчлах шаардлагатай байна.
2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэж заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т: “сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг” ойлгоно гэж тайлбарласан нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан шалгуурыг хангахгүй байгаа юм.

3. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 4.2.2-т: “Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд нь энэхүү үзэл баримтлалын үзэл санааг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж болон эрх зүйн бусад холбогдох шийдвэрээр бэхжүүлж, тус тусын эрх хэмжээний дотор хэрэгжүүлэх үүрэгтэй”; 3.1.3.4-т: “архидан согтууралт, мансууралтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, хүн амын удмын санд учрах сөрөг нөлөөллийг бууруулна”; 3.3.4.1-т: “Ардчилсан тогтолцооны тулгуур болох улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчиллыг дэмжиж, улс үндэстэн хийгээд нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нь өндөржүүлнэ”; 3.3.1.2-т: “сонгуулийн тогтолцоог үндэсний нийтлэг ашиг сонирхол, улс үндэсний нэгдмэл хөгжлийн зорилгод нийцүүлнэ”; 3.3.2.6-д: “Төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлнэ” гэж заасан. Иймд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шалгуурыг өндөрсгөх хэрэгцээ шаардлагатай байна. Ялангуяа, урьд өмнө мансууруулах бодис, хар тамхины хууль бус бизнест холбогдож ял шийтгүүлж байсан, (хуулийн дагуу ял шийтгэлгүй болох хугацаа нь өнгөрсөн ч гэсэн), болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах шаардлага сүүлийн жилүүдэд улам бүр өсөн нэмэгдэж байна.

4. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т: “Нэр дэвшигч нь энэ хуулийн 6.2-т зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна”, мөн хэсгийн 27.4.1-д: “шүүхийн шийдвэрээр тогтоогдсонзээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх”,27.4.2-т: “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, 27.4.3-т: “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн нийтлэг шалгуурыг тогтоосон байна. Гэтэл дэлхийн бусад улс орнуудад нийгэм, эдийн засгийн харилцааны онцлог, улс төр, эрх зүйн соёлын хүрсэн түвшнээс хамааран парламентын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах тусгай шалгуурыг өргөнөөр хуульчилсан байдаг. Тухайлбал, Турк улсад ажил хэргийн нэр хүндгүй болсон, авлига, хээл хахууль, санаатайгаар дампууруулах, хууль бусаар бараа хил давуулах, нууц хуйвалдаан, төрийн нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн, өдөөн хатгасан, турхирсан, эсхүл ийм төстэй үйл ажиллагааг явуулсан гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээд сонгуульд нэр дэвших эрхгүй. Эдгээр этгээд өршөөлд хамрагдсан байсан ч нэр дэвших эрхийг хязгаарладаг байна. Энэтхэг улсад төрийн хяналт дор байх аливаа ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг этгээдийн аливаа улс төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвших эрхийг нь хязгаарладаг. Унгарт шүүхийн шийдвэрээр төрийн алба хаах эрх нь хязгаарлагдсан, эсхүл авлига, албан тушаалын хэргээр урьд нь шийтгэгдэж байсан хүмүүс аливаа улс төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвших эрхгүй байна. ХБНГУ-д шүүхийн шийдвэрээр сонгуулийн эрх нь хязгаарлагдсан, эсхүл парламентын сонгуульд нэр дэвших эрхээ шүүхээр хязгаарлуулсан этгээд төрийн байгууллагад сонгогдох эрхгүй. Харин Иранд авлига болон бусад ёс зүйгүй үйлдлээс болж нэр төр нь нийгэмд унасан этгээдийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хуулиар хязгаарладаг байна. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шалгуурыг тодорхой болгон хуульчлах нь зүйтэй юм.

Практик шаардлага:
1. Сүүлийн жилүүдэд архи, тамхийг зохисгүй хэрэглэх нь хавтгайрч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг хүний аюулгүй байдал, цаашилбал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Мөхөж байгаа улс үндэстэнд архи, тамхи, мансууруулах бодисын бизнес эрхлэгчид улс төртэй гүн гүнзгий холбогдсон байдаг болохыг судлаачид тэмдэглэсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архидалт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг тэмдэглэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны эхний хуралдаанаар архидалттай хэрхэн тэмцэх асуудлыг авч хэлэлцэхээр зарласан нь уг асуудал улс орны язгуур ашиг сонирхолд аюул учруулахуйц ноцтой хэмжээнд аль эрт хүрснийг монголын төр засаг хүлээн зөвшөөрсний тод жишээ юм.

2. Статистикийн мэдээллээс үзэхэд согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зохих түвшингээс хэт давж, улс орны хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ. Судалгаагаар Монгол улсад хүн амын дунд архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 10,8 хувь байсан бол 2009 онд 27,4%, 2011 онд 55.2% болж нэмэгджээ. Энэ нь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсэнтэй холбоотой байна. Зөвхөн Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 3682 аж ахуй нэгж байдаг. Мөн улс төр, бизнесийн бүлэглэлийн явцуу сонирхол энэ чиглэлийн бизнест газар авсантай холбоотой.Монгол улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.8 сая хүн амтай манай улсын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлт юм. Аливаа улс оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирлаа гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсын нэг хүнд жилд 28 литр архи оногдож, 270 хүнд нэг архи борлуулдаг дэлгүүр оногддог болсон нь дэлхийн ямар ч улстай харьцуулашгүй өндөр байна. ДЭМБ-ын манай улсын 5 хүний нэг нь архинд донтох эмгэгтэн болсон гэсэн судалгаа гаргасан байна. Манай улсын насанд хүрэгсэдийн 55.2% нь архийг хэтрүүлэн хэрэглэж, жилдээ 140.000 хүн эрүүлжүүлэгддэг, архинд донтох эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай 12.000 хүн байгаа гэж наркологийн судалгаанд дурьджээ. Архидалтын улмаас золгүй тохиолдлоор жилдээ 1000 орчим хүн хорвоогоос цаг бусаар буцдаг гэсэн тоо байна. Гэмт хэргийн 55.2 хувь нь нийслэл хотод, 43.7 хувь нь хөдөө, орон нутагт гарч байна. Дээр дурьдсан тоо баримтыг хараад манай улс архинд живээд буйг мэдэж болно. Өнөөдөр архины үйлдвэр манай улсад хамгийн их ашиг орлогтой үйлдвэрлэл болоод байна. Архины хортой хэрэглээ нь юуны түрүүнд хөгжил буурай улс орнуудын хамгийн тулгамдсан асуудал бөгөөд архинаас шалтгаалсан сэтгэцийн өвчнүүд, амиа егүүтгэх, хавдар, халдварт бус өвчнүүд, элэгний цирроз гэх мэт 60 гаруй төрлийн өвчин үүсдэг.Манай улсын эрчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 5 хувь нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг байна. Эмэгтэйчүүдийн 13.6 хувь нь архинд донтсон гэсэн статистик мэдээ байна. Европт энэ үзүүлэлт дунджаар ердөө таван хувь л байдаг байна.Манай оронд сvvлийн 15 жилд архинд донтох өвчний эзлэх хувь 2.7 дахин өссөн аж. Хордлогын яаралтай тусламжийн vндэсний тєвийн албан ёсны мэдээ баримтаас vзэхэд сvvлийн таван жилд, жил бvр архины цочмог хордлого бvхий 180-200 өвчтөн ирж тусламж авч байгаагийн зургаан хувь нь нас барсан байна.Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн статистикийн мэдээллээр сэтгэцэд нөлөөт эм болон бусад бодисын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг 1999 онд 10000 хүнд 7.5 байсан бол 2008 онд 14.1 болж өссөн байна.Тамхи, мансууруулах бодис хүн амын нас баралтын гол шалтгаан болж байна. Дэлхий дээр нас баралтын шалтгаан болж буй зүрх судасны өвчнийг нөхцөлдүүлэгч эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвний гурав нь тамхи татах, цусны даралт ихсэх,цусан дахь холестрины хэмжээ нэмэгдэхтэй холбоотой байна гэсэн судалгааны дүн ДЭМБ- аас гарсан байна.Мөн 2030 он гэхэд тамхидалтаас шалтгаалсаннас баралт бага, дунд орлоготой орнуудад 2 дахин өсч 6,8 саяд хүрэх тооцоолол гаргасан байна.Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн статистикийн мэдээллээр сэтгэцэд нөлөөт эм болон бусад мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг 1999 онд 10000 хүнд 7,5% байсан бол 2008 онд 14,1%,болсон байна.

Хоёр. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шалгуурыг ардчилсан эрх зүйт төрийн шаардлагын үүднээс тодорхой болгож, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс дараахь асуудлыг тусгана: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн өөрчлөх. Ялангуяа бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэдэг үйл ажиллагаа эрхэлдэг, хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэгт холбогдож байсан (хуулийн дагуу ял шийтгэлгүй болох хугацаа нь өнгөрсөн хэдий ч) этгээдийн Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах зохицуулалтыг шинээр бий болгох.

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи санал

Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт дараахь эерэг үр дагавар гарна гэж үзэж байна:
1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний сонгох эрх хангагдана.
2. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт хэрэгжих эрх зүйн баталгаа бүрдэнэ.

3. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчим хангагдаж, Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэсэн Үндсэн хуулийн заалтхэрэгжих эрх зүйн баталгаа бий болно.

4. Бүх төрлийн согтуурлах ундаа үйлдвэрлэдэг үйл ажиллагаа эрхэлдэг, мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэгт холбогдож байсан этгээдийн сонгогдох эрх хязгаарлагдаж, нийгэмд хор хөнөөл ихтэй энэхүү бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн сонирхолын зөрчилтэй улс төрийн үйлдэл хийгдэхгүй болно.

Дөрөв. Төсөл нь Монгол Улсын бусад хуультай хэрхэн уялдах, цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн талаархи санал
Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа болно.

Төсөл санаачлагч

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.