2022.11.03

Ц.Туваан: Тусгай чиг үүргийнхний нийгмийн асуудалд хэрхэн анхаарах болон цэргүүдийн хоолны хангамж хэр байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Цэргийнхэн тушаалаар явдаг, миний аав цэргийн хурандаа н.Цэвэгдорж гэж буурал бий. Цэргийн тэтгэвэртээ гарсан ахмадуудын асуудал байна. Тусгай чиг үүргийн хүмүүс харьцангуй эрт тэтгэвэрт гардаг. Эдгээр хүмүүсийн нийгмийн асуудал дээр Батлан хамгаалах яамтай хэрхэн хамтарч ажиллах вэ?

Манай Төв-аймагт Зэвсэгт хүчний гурван анги нэгтгэл бий. Цэргийн анги хооронд уулзах асуудал гардаг. Ингэхдээ холуур тойрч буюу Улаанбаатар хотоор дайрч явдаг асуудал бий. Үүн дээр та санал гаргаад, орон нутаг болон яамтайгаа хамтраад асуудлыг шийдчихвэл цэргийн анги нэгтгэлүүд ч гэлтгүй иргэд олон нийтэд тустайн дээр чирэгдэл үүсэхгүй юм даа. Өнгөрсөн жилийн төсөв дээр "Алтанбулагийн гүүр" тавигдсан боловч тодотголоор хасагдчихсан шүү дээ. Хөвдөг гүүр гэх мэт зүйл нь хэр боломжтой вэ?

Монгол Улсын түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалт нь төмөр замын бүтээн байгуулалт гэж хардаг. Үүнийг цэргийнхэн маань маш сайн гүйцэтгэсэн. Үүн дээр та бодлоо хавалцаач, цаашид томоохон бүтээн байгуулалтад оролцох тал дээр ямар бодлого гаргаж, хэрхэн ажиллая гэж бодож байна?

Цэргүүд ажиллангаа орлого олох, хөдөлмөр эрхлэнгээ дансандаа мөнгө өө хийдэг. Энэ нь ахуй амьдралд нь хэрэгтэй. Үүн дээр нэгтгээд хариулт хэлнэ үү?

Эдийн засаг хүндэрч байна, инфляц өссөн, тээвэр логистикийн хүндрэл, хүнсний бүтээгдэхүүний хангамж, эд материалын үнийн өсөлт гээд хүндрэл байна. Үүнэй холбогдуулан эргийн алба хаагчдын хоол хүнсний хангамжийн асуудал ямар байна вэ?

Одоо сургуулийн болон цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол хүрэхгүй болчихлоо.  Нас биед хүрсэн цэргүүдийн хоолны хангамж хэр зэрэг байна. Хэрэв нууц биш бол төсөв дээр тодорхой нэмэгдэл байгаа юу?

Түүний асуултад, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад нэр дэвшигч С.Ганбямба хариуллаа.