2023.10.20
Н.Энхболд: Газар зохион байгуулалт, геодиз зурагзүйн газрыг байгуулахтай холбоотой нэмэлт зардал гарах уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 21 хууль, 7 тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах юм байна. Улаанбаатар хотоос тухайн орон нутагт иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгээд төрийн захиргааны байгууллагад 3 аас доошгүй жил ажилласан бол аймаг төвт ажилласан жилийг 1 жил 3 сараар, аймгийн төвөөс бусад сум тосгонд ажилласан хугацааг 1 жил 6 сар ажилласантай тус тус дүйцүүлэн тооцож болно гэжээ. Хэрэв энэ бодлогыг тууштай хэрэглэхээр бол "болно" гэж оруулах хэрэг байна уу, хэн болно гэж хэн тодорхойлох вэ. Шууд тооцно гэж оруулж болоогүй юм уу. Төсвийн байгууллагын нягтлан бодогчийн ангилал зэргийг тухайн салбарын төрийн албан хаагчийн ангилал зэрэгтэй адил байхаар тогтоож болно.
Миний санаж байгаагаар Төрийн албаны тухай хуульд ажлыг мэргэжлээр нь заагаад тэрийг тэрэнтэй ингэж харьцуулна гэсэн юм байхгүй санаад байна. Нэг хууль дагаад янз бүрийн ийм зүйл орж ирээд байвал дараа асуудалд орж магадгүй. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Газар зохион байгуулалт геодезийн газрыг нэмсүгэй гэжээ. Бодлогоо нэг цонхоор зохицуулна гэж харж болох юм. Үүнийг дагаад төсөв зардал нэмэгдэх зүйл гарахгүй биз дээ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn