2023.06.15

Б.Энхбаяр: Нэг агентлагийн даргыг сонгох гэж бүх төрийн удирдах албан тушаалтнуудын шаардлагыг бууруулсан нь буруу

УИХ-ын чуулганы /2023.06.15/-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Хоёр асуулт байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан агентлагийн даргыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр толгойлуулъя гэсэн ЗГ-ын бодлого байгаа юм шиг байна. Энэ утгаараа агентлагийн даргад тавигдаж буй төрийн албанд найман жил ажилласан байх тэр дотроо удирдах албан тушаалд ажилласан байх гэсэн шаардлагыг хангасан байхад бэрхшээлтэй байгаа учраас шаардлагыг нь багасгаж байгаа аж. Энэ зарчмыг миний хувьд дэмжиж байгаа юм. Гэхдээ үүнийгээ хийхдээ төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулаад төрийн албаны бүх удирдах албан тушаалтанд тавигддаг шаардлагыг хоёр дахин багасгаад оруулаад ирж байгаа нь буруу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд л өөрчлөлт оруулаад тухайн агентлагийн даргад тавих шаардлагаа л багасгачих л даа. Гэтэл бүх төрийн удирдах албан тушаалтанд тавигдаж байгаа шаардлагыг нэг агентлагийн дарга тавих гэж бүхэлд нь бууруулж буй зарчмыг болохгүй гэж үзэж байна.

Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг ойлголт өргөн болчихсон. Тэр байтугай нэг аймгийн нэг сумын хүн амын тал нь тахир дутуугийн худлаа дүгнэлт гаргаж групп авч байгаа асуудал гарсан шүү дээ. Худлаа дүгнэлт гаргадаг, даатгалын сангаас тэтгэмж авдаг, групп тогтоодог байдлаа цэгцэлж чадаагүй.  Агентлагийн дарга, төрийн нарийн, өндөр албан тушаалтны шаардлагад хүрээгүй, худлаа эмнэлгийн тодорхойлолт авдаг нөхдүүд томилогддог ийм цонх болчих вий дээ. Удирдах ажил хийх гэж байгаа хүн чинь эрүүл саруул байх хэрэгтэй. Ачаалал даах чадваргүй. Логикийн вирусээ ойлгохгүй байна.

Хүүхэд гэр бүл, залуучуудын асуудал эрхэлсэн агентлагийн залуучууд гэдгийг нь гаргаад хүүхэд, гэр бүл хамгааллын агентлаг болгож байгаа юм байна. Залуучууд гэдгийг залуучуудын хөгжлийн төв болгож байгаа аж. Нэг агентлагийг хоёр хуваагаад дахиад нэг агентлаг гаргаж байгаагийн утга юу вэ?

Түүний асуултад ХНХ-ын сайд Х.Булгантуяа хариуллаа.