2023.06.15

Б.Саранчимэг: Алслагдсан сумдыг хэзээ сүлжээгээр хангаж, харилцаа холбоотой болгох вэ?

УИХ-ын чуулганы /2023.06.15/-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Технологийн хөгжил, нийгмийн хэрэгцээ цаг үеэ дагаад зайлшгүй өөрчлөлт хийгдэх ёстой хууль гэж үзэж байна. Монгол шиг том газар нутагтай, нягтрал сийрэг улс оронд иргэдийг харилцаа холбоогоор тогтвортой хангах, гамшиг эрсдэлийн үед найдвартай хангах нь төрийн хэрэг. Одоогийн нөхцөл байдалд олон суманд сүлжээгүй байна. Жишээ нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт баргиадад хөөцөлдөж байгаад сүлжээтэй болгосон. Нэг хүн араас нь явах биш төр бодлогоороо сүлжээгүй олон сумдыг сүлжээтэй, интернэттэй болгох тал дээр ЦХХХ-ны яам ямар бодлого барьж байна. Нам орбитерийн хиймэл дагуулын үйлчилгээг яаж дэмжих гэж байна. Сүүлийн үеийн өндөр технологийн хэрэглээг ямар бодлогоор, яаж хэрэгжүүлэх вэ.

Бүх нийтийн үйлчилгээний, үүргийн сангийн зардлаар алслагдсан сумдын ард, иргэдийг холбоожуулах зорилготой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ сангийн үйл ажиллагаа, зориулалт хэвээрээ байгаа юу. 100-200 хүнтэй багийн иргэдийг холбоожуулахад багагүй зардал гарч, цаашдаа алдагдалтай ажиллахаар харагдаж байгаа. Үүнийг цаашдаа яах бодолтой байна. Малчдад мэдээлэл хүргэж, интернэттэй болгох шаардлага бий. үүнийг хэрхэн ажил үүрэг болгох гэж байгаа вэ.

Түүний асуултад ЦХХХ-ны сайд Н.Учрал хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn