2022.11.03

Б.Бейсен: Нэг тонн нүүрс 150 ам,доллар гэхэд манай улсад орох 60 сая ам.доллар алга болсон байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Ховд аймгийн боомтоор ямар ч хяналт болоод бүртгэлгүй 400тонн нүүрс гарсан харагдаад байгаа юм. Нэг тонн нүүрс 150 ам,доллар гэхэд манай улсад орох 60 сая ам.доллар алга болсон. Мөн төсвийн оронд татвар нэрээр орох ёстой байсан хөрөнгө алга болсон. Засгийн газар болон Сангийн яам үүн дээр анхаарал хандуулан, зөв мэдээлэл өгөх нь зөв байх.

Нөгөө талдаа БНХАУ талаас ташаа мэдээлэл өгөхгүй байх гэж бодож байна. 

Эм, эмнэлгийн хэрэгслийг хянан шалгах лаборатори байна. Энэ нь манай улсын эм, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлыг шалгах ёстой. Гэтэл хүчин чадал муу, зарим аппарат нь ажиллахгүй байна. Үүн дээр төсөвт хэрхэн тавьж өгсөн бэ?

 Түүний асуултад, МХЕГ-ын дарга Б.Баасандорж хариулт өглөө