2022.11.10

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд банкнуудад зээлийн хүүгийн зөрүү өгч байгааг тодорхой болгох нь зүйтэй

УИХ-н чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Хөгжлийн банкны ирэх онд төлөгдөх өрийг Засгийн газрын өрийн баталгаа гаргаж төлнө гэж байгаа. Энэ батлагдахаар болж байх шиг байна. Энэ нь зээл төлөхгүй байх сонирхлыг бий болгоно. Нөгөө талаар энэ Засгийн газрын баталгаа өрийн асуудал өнөөдөр асар өндөр хүүтэй гаднаас мөнгө босгоно. Bloomberg рүү ороод үзвэл Засгийн газрын бондын өгөөж бараг 40% хүрсэн. Ийм өндөр хүүтэй бонд гаргаж зээл авсан хүмүүсийн өрийг Засгийн газар төлөх болчихоод байна. Үүнийг Их хурал нь батлах гээд байдаг.

10 их наядын хөтөлбөр гээд арилжааны банкуудад зээлийн хүүгийн зөрүү гэж олгоод байгааг тодорхой болгох хэрэгтэй. Ер нь улс төрчид нь арилжааны банкуудаас зээл аваад хүүгийн зөрүүд 60 тэрбум төгрөгөөс авах магадлалууд байна гэж би хараад байгаа. Ийм яриа ч байна. 60 тэрбум гэдэг бол хуучин жижиг дунд үйлдвэрийн сангийн нэг жилийн санхүүжилт байсан. Нэг жилийн санхүүжилтийг бид нар арилжааны банкуудаас зээл авсан компаниудын хүүгийн зөрүүнд өгч байна шүү дээ. Тэр компаниуд жилийн 3% хүүтэй авч байгаа. Их хурлаас гарч байгаа тогтоолд үүнийг заавал тодорхой шалгууртай болгох, ажлын хэсэг гаргаж шалгах хэрэгтэй.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.