2022.10.13

Ц.Туваан: МХГ-ын дүгнэлт гарчихсан, нурахад бэлэн эмнэлэг, сургуулийн барилгад үйл ажиллагаа явсаар байна

УИХ-ын чуулганы /2022.10.13/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Хүүхдийн мөнгөтэй холбоотой ямар хуульд өөрчлөлт оруулах вэ, хэдэн төгрөг хэмнэгдэж, хэдэн төгрөг төсөвлөх гэж байна.Төрийн захиргааны албан хаагчдын цалин яаж нэмэгдэж байна. НД-ын хуульд өөрчлөлт орж байна. Өнгөрсөн жил НД-ын багц хуульд өөрчлөлт оруулах гэж байгаад хойшлогдсон. Энэ хууль орж ирэх үү. Хяналтын салбар задарч байна, хяналттай холбоотой ямар асуудал орж ирэх вэ. Шинэ хөрөнгө оруулалт тавихгүй гэж байна.

Гэтэл, МХГ-аас аль хэдийн дүгнэлт нь гарсан нурахад бэлэн газруудад хөрөнгө оруулалт хийж болоогүй юу. Тухайлбал, Төв аймгийн Баян сумын хүн эмнэлэг, Угтаалцайдам сургуулийн ЕБС-ын барилга шаардлага хангахгүй, шийдлээ хүлээж байна. Түүний асуултад холбогдох яамныхан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn