2020.10.28
Ц.Сэргэлэн: Хилийн цэргийн парк шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй
ХЗБХ-ны хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.10.28/ боллоо. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд Сангийн сайд болон холбогдох сайд нараас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
"ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайдаас асууя. 2020 оны төсөвт ороод хэрэгжиж буй Хилийн заставуудын авто машин шинэчлэлийн ажил 2021 оны төсөвт ороогүй байна. Хилийн застав дээр үүрэг гүйцэтгэж, хилээ манаж буй заставынхан хүнд байдалд ажилладаг. 2021 оны төсөвт боломжийг нь гаргаад суулгах байх гэж итгэж байна.
Би энэ чиглэлд томоохон төсөл хэрэгжүүлэх санал хэлэхийг хүсэж байна. Иргэдийнхээ аюулгүй байдал, улс орны хилийг хамгаалж буй тэргүүн шугаманд зогсож буй хилчид, анхан шатны нэгжид ажиллаж буй сумдын цагдаагийн хэсэг, эмнэлэг, хилийн заставын албан хаагчид хурд хүч, туулах чадвар сайтай автомашинаар хангах ажил чухал байгаа. Энэ тал дээр томоохон төсөл хэрэгжүүлж Засгийн газар, УИХ-ын түвшинд оруулж ирэх байх гэж найдаж байгаа."
Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.
"Хилийн заставын парк шинэчлэл амжилттай хийгдэж байгаа. 2021 онд төсвийн хөрөнгө ямар хүнд байгааг та бид мэдэж байгаа. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтаар бус өөр бусад эх үүсвэрээр энэ ажлыг үргэлжлүүлэн хийхээр бид төлөвлөж байгаа." гэлээ.
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27