2020.10.28

Ж.Ганбаатар: Гаалийн шинэчлэлийн хүрээнд ашигт малтмал тээвэрлэгчдийн татварыг хэрхэн

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдлаа. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа:

Гаалийн шинэчлэлийн үр дүнд ашигт малтмал тээвэрлэлтийн татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоож 200 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн байна. Энэ нь импорт уу, экспорт уу? 

И-баримтыг бүх хүмүүсээс авч орлогоо нэмэгдүүлэхэд хэн орлогоо өгөхгүй байна вэ? Гэтэл бага орлоготой хүмүүсийг очоод дарамтлаад байх вий. Том байгууллагууд бүгд өгдөг байх. Нэг талдаа зөв тогтолцоо нөгөө талдаа том дарамт мэт харагдах юм. Татварыг нэмэхгүйгээр төсвийн орлогын бүрдүүлэлтийг дотоод үйл ажиллагаандаа чангаруулах байдлаар 500-аад тэрбум төгрөгийн орлого өсгөнө гэсэн байна. Гэтэл өмнө нь яагаад хийж болоогүй юм бэ? Яагаад үүнийг 2021 онд хийх болов?

Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг оновчтой болгож бууруулна гэсэн атал 70 тэрбум төгрөг олно гэдэг нь юу гэсэн үг вэ? Оновчтой гэдэг үгний цаана юм байна уу?

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.