2021.06.30

О.Цогтгэрэл: Төсвийн тогтвортой байдлын хуульд халдахгүй тодотгол хийх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.30/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Төсвийн тодотголын цөөхөн тоог хархад 13,9 Их наядын зардлыг 15,7 буюу 1,8 их наядаар төсвийн зардлыг нэмэх тухай энэ нь өөрөө өнгөрсөн оны алдагдлыг 2,1-3,7 буюу үндсэндээ 76 хувиар төсвийн алдагдлыг нэмэх шаардлагатай боллоо. Ийм учраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчих шаардлагатай боллоо гэсэн тодотгол юм шиг байна.

Нөхцөл байдал яг ийм байгаа юу гэдэг дээр тодруулах хэрэгтэй байна. Яг одоо АНУ-ын Эдийн засаг 6,4 хувиар,  Евро бүсэд 4,4 хувь, Япон 3,3 хувь,Хятад улс 8,4 хувиар өсөж байна. Мөн манай экспортын гол бүтээгдэхүүн зэсийн орлого 45 хувиар,алт 27, төмөр 62 хувь, нүүрсний үнэ таатай байхад төсвийн тодотгол хийж болно. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын хуульд    халдахгүй тодотгол хийх ёстой ЗГ-ын өр 28 их наяд үндсэндээ 30 их наяд уруу явах нь. Гучин их наяд гэдэг маань нэг хүнд ногдох өр 10 сая болох юм байна.    

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn