2020.10.28
С.Бямбацогт: Төрийн албаны зөвлөл цаашдаа ямар ажлууд хийхээр төлөвлөж байна?
ЁЗСХБХ-ны хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдлаа. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуулаа:
Төрийн албаны хууль гараад хоёр жил өнгөрч байгаа ч төрийн албан хаагчийн мэдлэг, чадвар, ёс зүй, хариуцлага яагаад дээшлэхгүй байна вэ?
Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсан. Төрийн албатай холбоотой тодорхой зорилтууд багтсан. Энэ бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн албаны зөвлөл юу хийж хэрэгжүүлэхээр зорьж байна вэ? Зорилтын хэд нь 2021 онд биелэх вэ? Үүнд хэр их төсөв зарцуулагдах вэ?
Төрийн үйлчилгээний 180 төрлийн үйл ажиллагаа цахим болсон. Мэдээллийн давуу талын технологийг ашиглаж байгаа. Үүнтэй холбоотой төрийн албан хаагчдын орон тоо, зардал буурах ёстой. Гэтэл тодорхой зардлууд гараад байна. Нөгөө тал дээр хүний зардал тоо буурах ёстой боловч буурахгүй байна. Ийм байвал шинэчлэл болж чадахгүй. Энэ тал дээр сангийн яам, засгийн газар ямар бодлого баримталж байна.
Түүний асуултанд Төрийн албаны зөвлөлийн дарга Баатарзориг асуултанд хариуллаа.
Холбоотой мэдээ
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27