Ж.Сүхбаатар: Татварын хувь хэмжээг тогтоох эрхээ олж авч байгаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
"Малын тоо толгойн татварын асуудлыг би дэмжиж байгаа. Энэ бол Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийгдэж байгаа бодлогын сум, дүүргийн Иргэдийн хуралд татвар тогтоож байгаа биш. Татварын хувь хэмжээг тогтоох эрхээ олж авч байгаа юм. Төрийн зохицуулалтаар орон нутгийн онцлогоо мэдээд шийдэх асуудал юм. Сангийн яам орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлээд иргэдийн саналаар зарцуулна гэж тайлбар хэлсэн нь зүйтэй юм.
Нийслэлээс 420 тэрбум төгрөгийг татна гэж хэлсэн. Хотын асуудалд мөнгийг татаад авна гэдэг бол ажил явуулахгүй гэсэн үг. Улсын төсвийн хавсарга бол хотын төсөв байдаг. Монголд хот тосгоны хөгжил явахгүй байгаа зохицуулалтын гажиг энд байна. Аймаг, сумтайгаа давхацсан хотууд. Улаанбаатар хот бол нэгжтэйгээ нэгдсэн. Тэгэхээр хотын төсөв, улсын төсвөөс бие дааж салах ёстой. Тэр хүртэл нь байгаа хэмжээнд нь хотыг яаж дэмжих вэ гэдэг талаас нь хотын бичилтийг хийж өгөх хэрэгтэй.
Улаанбаатарын 24 гишүүн Сангийн яамныханд шаардлага тавих байх. Ажил явахгүй бол та нарыг Улаанбаатар хотын хөгжлийг царцаан, гацаах ажлыг хийж байгаа буруутнаар тодруулах болно. Мөнгө байхгүй бол хотын утаа, түгжрэлийн асуудал, гэр хорооллын асуудлуудыг яаж янзлах вэ? Мэдээж боломжуудыг судална. Манай нэг шинэ гишүүн хэлэхдээ: Дарга болж байж төсвөө нэмүүлдэг юм байна гэж хэлсэн. Төсөв нь дарга дагаж далдганадаг болж, харин энэ нь амьдралыг дагаж сайжрах ёстой. Шаардлага бол өөр болж байна.
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27