Л.Энх-Амгалан: Иргэдийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хэдэн төгрөгөөр тооцох вэ?
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан хэлэлцлээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;-ийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа:
2021 оны төсөв дээр төрөөс даах гэж байгаа нийт хэдэн иргэний, ямар зардлыг, хөдөлмөрийн хөлсний ямар хэмжээгээр тооцсоноо яг тодорхой хэлж өгнө үү?
Хуулийг нэг удаа хэрэглээд болино гэсэн сэтгэлгээ байж болохгүй. Энэ бол даатгуулагчид, татвар төлөгчдийн мөнгө. Даатгуулагчдаас нь өөрсдөөс нь асуухгүйгээр 160 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж худалдаж авна гэсэн байдал байж болохгүй юм. Тоног төхөөрөмж авах гэж байгаа бол Эрүүл мэндийнхээ зардал дээр тавьж авах ёстой. Үүнийг зайлшгүй засч залруулах хэрэгтэй.
Эрүүл мэндийн даатгалын засаглалын асуудлыг өргөн, томоор харах хэрэгтэй. Хүний нөөц, чадавхын асуудал, эрүүл мэндийн зөвлөлийн чадавхыг дэмжих тал дээр 2021 онд тодорхой ахиц дэвшил гарах ёстой. Иргэддээ ийм ийм эмнэлгийн үйлчилгээнд мөнгө төлөх ёсгүй, үүнийг эрүүл мэндийн даатгалаас нь төлнө гэдгийг маш ойлгомжтой тайлбарлаж өгөх хэрэгтэй байна.
Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд 99 тэрбум төгрөгийн зардал байна. 72 тэрбум төгрөг нь МЭСҮТ-д сурч байгаа 40.000 хүүхдийн 200.000 төгрөгийн тэтгэлэгэнд орж байна. Гэтэл үлдсэн 26.6 тэрбум төгрөгөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, сангийн асуудлуудаа өөрчилж харах хэрэгтэй байна.
Түүний асуултанд Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга Санжаадорж хариуллаа.
Холбоотой мэдээ
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27