2020.12.04
Н.Ганибал: Ерөнхийлөгчийн хориг цагаа олсон зөв бодлого
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Ер нь яагаад МУ-ын Ерөнхийлөгч төсөв дээр хориг тавих боломж байдаг вэ гэхээр өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд зориулагдсан, хуулийн боломж юм гэдгийг бид ойлгож байгаа. Нэгэнт баталсан төсвөө өөрчилж болохгүй гэж байгаад харамсаж байна. Тодотгох асуудал бол арай өөр хэлбэр. Төсвийн тодотголын цагийг хүлээхээс илүү хоригийн асуудлыг хийх ажил байна. Эдийн засгийг богино хугацаанд хэрхэн сэргээх хэрэгтэй вэ гэдэг бол энэ үндэсний ваучер гэж ойлгож байгаа.
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27