2020.11.04
Ж.Сүхбаатар: Төсөв энэ чигээрээ батлагдвал хот ажлаа хийж чадахгүй
ТБХ-ны хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар санал хэлж, асуулт асуулаа.
Сангийн яам 420,6 тэрбум төгрөгийг Нийслэлээс татан төвлөрүүлэхээр төлөвлөж оруулж ирсэн нь энэ оноос ирэх жил 100 гаруй тэрбумаар нэмэгдүүлсэн. Нийслэл 2021 оны төсвийн орлогын төлөвлөгөөний төслийг Сангийн яаманд өгснөөс 303 тэрбумын төгрөгийн орлогыг нэмэгдүүлж чадсан гэж байна. Орлого нэмэхдээ хүү торгуулийн орлого, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, газрын төлбөр нэмнэ гэж тооцсон. Сангийн сайд Ковидын үеийн төсөв гэж тайлбарлаж байна.
Энэ 420 тэрбумыг Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг багасгах арга хэмжээ авахгүй бол хот ажлаа хийж чадахгүй.Хот тохижилтын орлогыг 18,9 тэрбум төгрөгөөр тооцсон,тээвэрлэх зардал, хогны зардал ороогүй.Зам талбайн цэвэрлэгээ,агаар орчны хөрсний бохирдол бууруулах зардлыг хүрэхгүй оруулсан.Нийслэлийн гол асуудлыг шийдэх Толгойт, Дэнжийн мянга зэрэг 100 сая доллараар дэд төвүүдийн зардлыг санхүүжүүлэх мөнгө байхгүй байна.Төсвийн тодотгол хийнэ гэвэл та нарын буруу болно,хийхгүй гэвэл гадаа хүмүүс жагсана. Амьдрал гэдэг том улс төр шүү.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өглөө.
Нийслэлийн суурь зардлыг бууруулаагүй.Хог хаягдалын зардал хэвээрээ байгаа.Орлогууд томьёогоор бодогдоод явдаг. Хэн нэгний хүссэн хэмжээгээрээ бууруулаад нэмээд байдаггүй. Ирэх жил Эдийн засгийн өсөлтийг 7,2 хувиар бодсон. Улсын төсөв дээр нийслэлд хэрэгжиж байгаа олон төсөл явдаг. Солонгосын орон сууц барих 3 төсөлд 1,1 их наяд, БНХАУ-ын Цэвэрлэх байгууламж барих төсөлд 708 тэрбум төгргөний зардал орж явдаг. Нийслэлээс бид нар орлого татахгүй,холбогдох хуулинд өөрчлөлт оруулж төсвийн үлдээгээд нийслэл зохицуулаад явах санал тавихад өөрсдөө зөвшөөрөөгүй.
Ж.Сүхбаатар гишүүн төсөв гаргасан албаныханд хандаж ажил хийлгэхгүйгээр, амьдралаас тасарсан төсвийн энэ асуудалд хариуцлагатай хандахыг сануулсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27