Х.Ганхуяг: Юун дээр үндэслэж 6 сая тонн нүүрс илүү гарах боломж бүрдэж байна вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-
2021 оны төсвийг харахад 42 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Гэтэл түүхэндээ 36 сая тонноос илүү гаргаж байгаагүй байна. Юун дээр үндэслэж 6 сая тонн нүүрс илүү гарах боломж бүрдэж байна вэ?
-
Гол экспортүүдийн үнийг арай илүү оптимистик авсан юм шиг харагдаж байна. Үүнийг яг бодит зах зээлийн ханш дээр хүрэх эсэхийг хармаар байна.
-
Цахим шилжилт хийгээд явж байна. Яг адилхан нэг ажлыг хоёр агентлаг хийдэг. Хоёр агентлаг аж ахуй нэгж, компаниудыг дарамталж хяналт, шалгалт хийж битүүмжилдэг, данснаас нь мөнгийг нь суутгадаг. Татвар, нийгмийн даатгал хураах нэг агентлаг дээр, татвар дээр ч юм уу нэгтгэх боломж хэр байна вэ? Төрийн давхардсан албадуудыг нэгтгэх боломжууд байна уу?
-
Ирэх жилүүдэд нэлээн их хөрөнгө оруулалт хийгдсэн гэж яригдаж байна. Төсвийн гадуур хөрөнгө оруулалтууд шийдвэрлэгдээд, зээл яригдаад байдаг гэтэл эдгээр нь төсөв дотор ороогүй байдаг. Зээлийн нөхцөл нь тодорхой бус байдаг.
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27