2025.01.31
Татварын багц хуулийн шинэчлэл
- Хувь хүний орлогын албан татварын дээд хэмжээг 10 хувиар тогтоож иргэдийн цалинтай уялдуулан шаталсан байдлаар 10-аас доош хувийн татвар тогтоох санал гаргалаа.
- Иргэн бүр 500 мянган төгрөгийн эхний худалдан авалтын буцаалтыг 100% авдаг байх, 500-800 мянган төгрөгийн буцаалтыг 50%-иар тооцож авах, 800 мянган төгрөгөөс дээш хэмжээний худалдан авалт дээр 2 хувийн буцаан олголт авдаг байх шаталсан НӨАТ-ын тогтолцоог тусгалаа.
- Харин ААН-үүд импортоор бараа бүтээгдэхүүн болон түүхий эд материалаа оруулж ирэхдээ НӨАТ-ыг шууд төлөх биш 2-3 сарын хугацаанд эргэн төлөх зохицуулалтыг тусгаж Сангийн яаманд саналаа хүргүүллээ.