О.Саранчулуун: Эрүүл мэндийн салбарт мөрдөж буй 768 стандартын 135 шаардлага хангаж байна
УИХ-ын захирамжаар байгуулагдсан Стандартын эрхзүйн орчныг сайжруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Энэ удаагийн хурлаар иргэдийн гомдол, санал ихээр ирдэг эрүүл мэнд, хүнс, барилгын салбарын стандартуудыг тойрсон асуудлуудыг хэлэлцэж, холбогдох салбар яамдын мэдээллийг сонсжээ.
Тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Манай улсад мөрдөгддөг, мөрдөгддөгүй, шинэчлэх шаардлагатай гээд маш олон стандартууд байдаг билээ. Өнөөдрийн хурлаар иргэдийн гомдол, санал ихээр ирдэг эрүүл мэнд, хүнс, барилгын салбарын стандартуудыг тойрсон асуудлуудыг хэлэлцлээ.
Эрүүл мэндийн салбарт одоогоор 768 стандарт мөрдөгдөж байгаа ч 135-ыг хэвээр үлдээж, бусдыг нь шинэчлэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан нь тус салбарын стандартуудыг сайжруулах ёстойг харуулж байна” гэв.