2020.10.16
С.Одонтуяа: Ковидын үеийн тусламжийн 1 их наяд төгрөгийн зарцуулалтыг ил тод болго
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
- Гадаадад байгаа иргэдэд энэ цар тахлын үеэр санхүүгийн тусламж дэмжлэг хэдий хэмжээний мөнгө өгсөн бэ?
- Ерөнхий сайдын мэдээлэл дээр бизнес эрхлэгчийг дэмжиж орлогыг дэмжих ажлын байрыг хадгалах чиглэлээр ямар ажил хийх юм бэ? гэж төсөвтэй уялдуулан үзэхээр харагдахгүй байна. Жижиг дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэлдүүлмээр санагдах юм. Гэтэл шинэ оны төсөвт жижиг дунд үйлдвэрийг дэмжсэн зүйл нэг ч байхгүй байна.
Мөн бас нэг ноцтой асуудал бол мөнгөний бодлого байна. Зах зээлд эргэлдэж байгаа 25 хувь буюу 5,3 их наяд төгрөгийг арилжааны банкуудаас авч төвлөрүүлэн түүнд нь хүү өгч байгаа. Энэ их хэмжээний мөнгө өөрөө эдийн засгийг идэвхижүүлэхэд чиглэн аж ахуй нэгжийг санхүүжүүлэх зээл, ажлын байр нэмэгдүүлэхэд эргэлдэж байх ёстой мөнгөний 25 хувийг татчихлаар зах зээл эргэлтгүй болно. Үүнд их санаа зовж байна.
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27