2020.10.22
Л.Энх-Амгалан: Бодитой хөрөнгө оруулалтаас төсөвт өгөх тодорхой өгөөжүүдийг яаж төсөвлөж байна вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-
Төсвийн хүрээнийхээ төсөөллийг варианттайгаар ярих хэрэгтэй. Сайн бас муу сценар нь юу болохыг тодорхойлох.
-
Ямар ч өсөлтийн эдийн засгийн төсөөллүүд бид хийж чадахгүй байна. Нэг тоогоо нөгөө тоогоор засч тавиад байна.
-
Бодитой хийгдэх гэж байгаа хөрөнгө оруулалт бүхий төмөр зам барих, Оюу-Толгойн далд уурхай, Таван-толгойн станц, газрын тосны үйлдвэрлэл зэрэг өгөөжүүд хийгдэж эхэлсэн. Эдгээр том төслүүдээс эдийн засаг, төсөвт өгөх тодорхой өгөөжүүдийг яаж төсөвлөж байна вэ? Миний бодлоор Төсвийн төсөөллийг Сангийн яам биш, хөгжлийн бодлого төлөвлөлтийн агентлаг нь эдийн засгийн макро түвшний төсөөллүүдийг танилцуулж байж тэрийгээ дагасан эрсдэлүүдээ тооцоолон ярьдаг болвол ирээдүйгээ харсан тоог бид ярих боломжтой юм.
Холбоотой мэдээ
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27