О.Цогтгэрэл: Хилээ хаахад бусад салбарууд аажмаар шахагдахгүй болж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Монгол Улсын эдийн засгийн бодлого дээр ямар нөлөө үзүүлэх вэ? Эдийн засгийн бодлого хаашаа яваад байна вэ? Чанартай ажлын байр гэдэг зүйл байхгүй байна. Эпотик төлдөг, ирээдүйн идэвхтэй найдвартай ажлын байр байхгүй болжээ. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гэдэг зүйл рүү төсөв болон төсвийн дагалдах хууль чиглүүлэгдэх биш үү? Жишээ нь түүхий эдийн үнэ ганцхан удаа савлахад бид шууд тэр ангал руу унаж болно. Ганцхан сар хилээ хаахад бусад салбарууд аажмаар шахагдаад байхгүй болж байна. Бодит байдал тун хэцүү байгаа.
Түүний асуултад ТБХ-ны дарга Б.Жавхлан хариуллаа.
Төсвийн хууль нь төсвийн харилцааг зохицуулж байгаа хууль юм. Төсвийн бодлогыг 4-5 жилээр төлөвлөдөг хуультай болсон. Төсвийн бодлогын цаана макро бодлогын зохицуулалт хийдэг гол зүйл нь татвар бодлого юм. Татварын бодлогоор эдийн засгийг төвлөрүүлэх хэт уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцээс зайлсхийх, дунд урт хугацааны төлөвлөсөн асуудлуудаа дэмжсэн төсөв.
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27