2020.10.27

Ж.Бат-Эрдэнэ: Ажлын байр нэмэгдүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтын талаар тодруулна уу?

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан эхэллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/; -ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:

Бүх яамдууд өөрсдийнхөө яам дээр ажлын байрыг бий болгодог баймаар байна. Хаягдал мод ашиглаж бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг бий болгоод Хөдөө аж ахуйн яамтай хамтарч хиймээр санагдаж байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ? 

Ажлын байр бий болгох асуудал дээр ямар бодлого байна вэ?

Ажлын байр бий болгоход ямар хэмжээний хөрөнгө оруулалт оруулж байна вэ? Импортыг орлох хэмжээн дээр ямар үйлдвэрлэлийг дэмжих бодлого, хөрөнгө оруулалт орж, гарч байна вэ?

Сүү сүүн бүтээгдэхүүн дотоодын яг хэдэн хувийг хангаж байна вэ? Үүнийг бүтэн хангахын тулд ямар дэмжлэг байх ёстой вэ? Жимс, жимсэн бүтээгдэхүүн дээр мөн адил байна. Аж ахуй нэгжүүд дээр төрийн зохицуулалт байхгүйгээр цаашаа бид явж чадахгүй. 

Бүх баг, сумдууд дээр үржлийн нэгжүүд байх ёстой. Тэгж байж цаашаа явна. Төрийн дэмжлэг үзүүлэх ёстой эдгээр ажлууд дээр хэдэн төгрөг төсөвлөж байгаа вэ?

Түүний асуултанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл хариуллаа.