УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.10.03

Д.Оюунхорол: Эдийн засгийг үргээх төрийн оролцоо хэт их байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.10.03/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиуд, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Гадаад дотоодын гэж ялгахгүйгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, хөрөнгө оруулалтыг татъя, нүүр царайгаа өөрчилье. Бизнесийг төрийн оролцоогүйгээр дэмждэг айдсыг нь арилгаж, цэгцтэй болгохоор энэ хуулийг оруулж ирсэн.

Манай УИХ-ын гишүүдийн нэг гол бүрэн эрх бол хууль санаачлах. Бид заримдаа тооцоо судалгаагүйгээр, хэсэг бүлэг нь нэгдэж байгаад олон хуулиудыг батлуулдаг.

Батлуулж буй олон хуулийн сөрөг үр дагавар нь татвар төлөгчдийн нуруун дээр хүндээр тусдаг.

Энэ батлуулж буй олон хуулийн сөрөг үр дагавар нь хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд бөгөөд татвар төлөгчдийн нуруун дээр хүндээр тусдаг. Магадгүй эдийн засгийг үргээх төрийн оролцоо хэт их байгаа гэдэг талаас аж ахуйн нэгжүүд ярьдаг.

Тиймд санаандгүй бий болох татварыг хориглохын тулд л том татвар төлөгч, том хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор шинэ төрлийн татвар бий болвол тогтворжуулалтын гэрчилгээ авсан аж ахуйн нэгж үүнд

хамаарахгүй гэдэг заалтыг хийж өгөөд тэр хүмүүс ямар татвар төлөх, ямар татварт хамаарагдахгүй гэдгээ энгийн байдлаар ойлгох заалт байсныг авчиж байгаа нь ямар учиртай юм бэ.

Хууль санаачлах субъектүүд ямар нэгэн байдлаар шинэ төрлийн татварыг бий болговол хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалагдаж чадах уу гэсэн асуултыг тавилаа.

Б.Гарамгайбаатар: Гадна дотныхон айж эмээгээд байх зүйлгүй. Хууль нь сайн хууль гарсан гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:

Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг дэмжихгүйгээр авч хаясан зүйл байхгүй.

УИХ-ын тухай, Дэгийн тухай хуулийн дагуу санал хураалт явуулаад дэмжлэг авч чадахгүй унасан.

Ямар нэгэн шинэ татвар гарч ирвэл яах вэ гэсэн асуудлыг бид Засгийн газраас өргөн барих татварын багц хуульд тусгаж өгөх нь зөв гэж үзсэн.

Гадна дотныхон айж эмээгээд байх зүйлгүй. Хууль нь сайн хууль гарсан гэж үзэж байгаа. Ажлын хэсэгт орж ажилласан гишүүд ч сайн ажилласан гэлээ.