Монгол Улсын Их Хурлын Гишүүн Д.Батцогт
2013.09.19

Д.Батцогт: Хөрөнгө оруулалтыг татах гэж байгаа юм бол татвараа 50-100 хувь хөнгөлж болохгүй юү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын Гишүүн Д.Батцогт:

-Хөнгөн үйлдвэрийн салбарт 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгжийн татварыг тав, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгжийн татварыг арван жил тогтвортой байлгана гэсэн байна.

Ийм болзол тавих юм бол гадаадын хөрөнгө оруулагчид манайд орж ирэхгүй. Бүр татвараа 100 хувь чөлөөлчихсөн улс орнууд байгаа шүү дээ. Тэр улс орнууд руу явчихна.

Тиймээс нэгэнт л гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж байгаа юм бол татвараа 50-100 хувь хөнгөлж болохгүй юү?

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр

-Өндөр татвартай улс орнууд л татвараа өндөр хувиар бууруулдаг. Харин манайх бага татвартай учраас бүр чөлөөлж болохгүй. Бүр чөлөөлөх юм бол улсын төсвөө хаанаас бүрдүүлэх болж байна аа. Тэгээд ч Монголд хөрөнгө оруулагчид манай татварыг өндөр байна гэхгүй байгаа. Харин тогтворгүй байна гэсэн шүүмжлэл хэлдэг.

Ийнхүү Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцсэний эцэст гишүүдийн олонхи нь уг төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.