УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2013.09.10
Г.Баярсайхан: Ганц хууль өөрчилснөөр асуудал шийдэгдэхгүй
Хөрөнгө оруулалтын хуулийн талаар хэн юу хэлэв?
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гаригт эхлэх гэж байна. Энэ үеэр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж батална гэсэн мэдээ байна.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханы байр суурийг сонирхлоо.
-Энэ хуулийг нэлээд либераль хууль болно гэж бодож байгаа. Ганцхан энэ хуулийг өөрчилснөөр шийдэхгүй. Гадны мөнгийг татах цогц арга хэмжээний нэг хэсэг Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэ төсөл байна.
Асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай.
Ер нь хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөхөд анхаарах асуудалд урт нэртэй хууль,Ашигт малтмалын тухай хуулийг эргэж харахад илүүдэхгүй.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчилснөөр гаднын мөнгө маргааш нь ороод ирэх юм биш. Асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай байгаа юм.