2024.01.05
Ц.Сандаг-Очир: Гадны хөрөнгө оруулагчдад ямар боломж нээж өгсөн бэ?
УИХ-ын УИХ-ын намрын чуулганы /2023.01.05/-ний өдрийн нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийг орж ирж ажиллах боломж нөхцөлөөр хангасан уу? Бид цөөхүүлээ, хоёр том хөршийн дунд байдаг. Хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй. Гэхдээ Үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулагчдаа яаж дэмжих бодлого барьж байгаа вэ? Гаднын хөрөнгө оруулагч багассан гэдэг. Гэтэл хэлсэн ярьсандаа байхгүй тэднийг хуурснаас дайжсан юм билээ. Энэ алдаагаа хэрхэн засаж хуульд оруулж ирсэн бэ? Ямар боломж нээж өгсөн бэ?
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn