2024.04.05

Б.Бат-Эрдэнэ: Улсын газрыг өмчлүүлж ашиглуулахад болгоомжтой хандах хэрэгтэй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санаал хэллээ.

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Улс оршихуйн үндэс бол газар гэж бидний өвөг дээдэс Эзэн богд Чингис хаан сургачихсан, Их засаг хуульдаа тусгачихсан. Улс оршихуйн үндэс бол газар шороо, хүн ард гэж хоёрхон багана байна аа л гэж. Тэгээд энэ газар шороотой холбоотой асуудал газар нутаг, байгаль орчны асуудал, хүн оршихуйн үндэс болсон энэ чухал асуудалд онцгой анхаарах ёстой. Бид үе үеийн парламентад л энэ асуудлыг тавьж ирсэн хөрөнгө оруулалтын хуультай холбоотой асуудал гэхэд тэр 100 мянган долларын босго тавьчихсан байсан 2020 оны одоо парламентын үед Их хурлын гишүүд санаачлаад 50 мянган болгож буулгахаар оруулж ирсэн шүү дээ тэрийг чинь нэг юм арай гэж эсэргүүцэж байж хэлэлцээгүй тэгтэл дахиад бүр босгыг нь намхан болгоод хэдхэн төгрөг зарцуулаад Монголд газрыг 60+40 жилээр одоо эзэмших ашиглах тухай ийм юм хэрхэвч байж болохгүй  шүү дээ энэ асуудлыг Их хурал дээр хамгийн түрүүнд л байж болохгүй ээ л гэдэг байр суурь асуудлаа илэрхийлсэн ийм л юм байгаа тийм учраас энэ хуулийг одоо бүрэн дүүрэн дэмжиж байна. Энэ ди парламентын хүрээнд бол иргэд олон түмний саналыг авч байгаа энэ цахим үндэстэн болж байгаа энэ их том бодлогын хүрээнд бол энэ саналыг аваад хуулийн төслөөс  60, 40 гэдэг 100 жилээр гадаадынханд өгөх энэ заалтыг хасаж байгааг бол бүрэн дүүрэн дэмжиж байгаа гэдгээ хэлье ээ ерөөсөө би түрүүн хэлсэн шүү дээ. Энэ байгаль орчны асуудал доройтоод байна аа энэ цөлжилт хэрээсээ хэтэрлээ байгаль орчны тэнцвэрийг хадгалах тэр ойн сан бүхий газраа хамгаалъя усны эхээ усны сав дагуу газраа хамгаалъя тэгээд ийм асуудлыг тавихаар үе үеийн парламент бол энийг хуруугаа байтугай хумсаа хөдөлгөх дургүй ийм улсууд суугаад байдаг тэгэхдээ энийг чинь одоо урт нэртэй хууль гээд батлагдсан нэлээн сэглэсэн үүний үр дүн ямар байна вэ? Энийг бүүр одоо тусгайлан Их хурал дээр нэг сонсох шаардлагатай байгаа гэдэг саналаа хэлье. Дараагийнх нь юм бол харин энэ ЗГ-аас авч байгаа нэг чухал шинэчлэл бол энэ газрынхаа хэвлийн баялгийг өөрсдөө тандан судалгаа энэ урьдчилсан хайгуулын юмнуудыг хийх зорилгоор сая га газар буюу нийт газар нутгийнхаа 5 орчим хувийг нь засгийн мэдэлд аваад ингээд нууцын зэрэглэлтэйгээр газрын хэвлэлийнхээ баялгийг тандан судлахтай холбоотой энэ зорилт тавьж байгаа бол их чухал байна үүнийгээ нийгэмд бусдад ойлгуулж байгаа энэ мэдээллээ хүргэх юман дээр их онцгой анхаарах ийм шаардлагатай. Цаашлаад хэлэх юм бол 1997 оны Ашигт малтмалын хуулиар байгалийн баялаг, хэвлийн баялаг, энэ газар, лицензтэй холбоотой юмыг зүгээр тараагаад өгчихсөн энэний хортой үр дагавар бол өнөөдөр ч тасраагүй байгаа учраас энэ ашигт малтмалын хууль дээр энийг онцгойлон анхаарах хэрэгтэй байгаль орчиндоо хохиролтой цөлжилтийг хурдасгаж байгаа малчдын амьдрах бэлчээрийг талхагдаж гүйцэж байгаа ямар нэгэн улсад болоод орон нутагтаа өгөөж байхгүй ийм жижиг уурхай ийм юмнуудаас салах хэрэгтэй. Хайгуулын лицензийг өгөөд л ашиглалтын лиценз болгох шилжүүлэх бол алга оруулахын дайтай энэ 30 жилийн хугацаанд ингэж явж ирлээ шүү дээ ийм бодлогын юмнуудаа бид засах хэрэгтэй. Тэр анх шинэ харилцаанд шилжсэн 1993 оноос хойш энэ 2013 оны одоо Их хурлын шийдвэр одоо өнөөдрийн энэ орж ирж байгаа ийм газартай холбоотой юм бол туйлын анхаарал болгоомжтой байхгүй бол энэ улс орон чинь ер нь оршихгүй хэцүү байдалд болно шүү.

 

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хариуллаа.