2021.10.07

Б.Баттөмөр: Монгол улсын хөгжил баялгаасаа хамаарна, гол нь зөв сайн менежмент хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Монгол улсад хэдхэн жилийн өмнө асар их хөрөнгө оруулалт бүртгэгдсэн одоо маш их буурсан. Үүний шалтгаан нь юу вэ? Манай хөрөнгө оруулалтын 2013 онд баталсан хууль боломжийн хууль болсон. Хөрөнгө оруулалт ярихаар уул уурхай ярьдаг, уул уурхай ярихаар баялгийн менежмент ярьдаг. Энэ их муу байна. Хууль биш хувь хүн засагладаг байдлыг хууль засагладаг болгоно гэж их ярьдаг.

Үндсэн хуульд газар түүний хэвлий ард түмний мэдэлд байдаг тухай бий. Зөв ашиглаж чадвал гадаадын хөрөнгө оруулалт хөгжлийн түлхүүр мөн. Гадны хөрөнгө оруулалт аваад хөгжсөн Сингапур, Хонконг гээд олон улс байна. Гадаадын хөрөнгө оруулалт аваад хөгжөөгүй улс орон бас байна. Хөрөнгө оруулагч нар зээлийн санхүүжилт маягаар хөрөнгө оруулдаг. Энэ бол хамгийн эрсдэлгүй хэлбэр гэж үздэг. Гадаадын хөрөнгө оруулалт манайд орж ирэхгүй байгаа гол асуудал бол засаглалын завхрал, авлига, хээл хахуультай холбоотой. Монгол улсын хөгжил баялгаасаа хамаарна, гол нь зөв сайн менежмент хэрэгтэй. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn