Хөрөнгө оруулалтын тухай хуульд нухацтай хандах хэрэгтэй
Хөрөнгө оруулалтын хуулийг яаран батлах хэрэггүй нухацтай хандах хэрэгтэй гэдгийг гишүүд хэлж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн хэн ч гэсэн Монгол, гадаад гэж ялгаварлахгүйгээр 5- 10 жил татвараас хөнгөлөх тухай тусгажээ. Энэ хуулийн төсөл батлагдвал хэдэн улс төрчийн компаниас өөр зүйл үлдэхгүй хэмээн шүүмжлэх гишүүн байгаа юм. Улсын хурлын гишүүдээс 20 гаран нь томоохон компанийн эзэд байгаа юм.
15 тэрбум төгрөг гэдэг бол гадны хөрөнгө оруулагчдын хувьд тийм ч их мөнгө биш. Харин дотоодын бизнесийн хувьд ийм чадалтай хүн хуруу дарам цөөхөн юм.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Төгс зүйл байхгүй гэхдээ чухал хууль батлагдаж байна гэж хэлэх байна. бид 20 гаруй жил зах зээл ардчилсан нийгэм гэж явсан. Экспортын орлого, хөрөнгө оруулалт чухал учир энэ хуулийг дагаж эдийн засгийн олон хуулийг батлах ёстой гэж ойлгож байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: Хөрөнгийн хэмжээ босго хэрэгтэй. Бага хөрөнгө оруулалт хийж айгаа нөхцөлд тогтворжуулаад, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол урт хугацаанд тогтворжуулах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг татах боломж юм. Гэхдээ оруулсан хөрөнгийг үр ашигтай зарцуулах нь хамгийн чухал тиймээс үүнд миний хувьд энэ тэр компани гэсэн хардлага алга. Монгол улсын хууль гарсан даруй бүх нийтэд нээлттэй л үйлчилнэ.
УИХ-ын гишүүн Г.Батхүү: Хөрөнгө оруулагчдын том жижиг гэж ялгахгүйгээр ижил үйлчилдэг орчныг бий болгох ёстой. Нөгөө талаар бичил бизнесийг дэмжих том бизнес болгоход төрөөс бодлогоор дэмжих ёстой. Энэ хуулиар бүгдийг хаачихаар.
Дэлхийн томоохон компаниуд монголд хөрөнгө оруулалт хийх, нэг удаа хийх онцгой төсөл хэрэгжихэд хүндрэл учруулж байна. мэдээж задгай тавьж, татварын орчинг хавтгайруулж болохгүй. Гэхдээ том жижиг гэлтгүй өндөр босго давж орж ирдэг байх шаардлага тавих ёстой.