УИх-ын гишүүн Д.Зоригт:
2013.10.08

Улаанбаатарт хамгийн өндөр босго давна

Хөрөнгө оруулалтын хуулиар томоохон хөрөнгө оруулалтын хийсэн аж ахуй нэгжүүдэд татварын хувь хэмжээг нь тогтворжуулах боломжийг олгосон.

Тодорхой хугацаанд татварыг өөрчлөхгүй байх боломж олгосноор цаашид хөрөнгө оруулагчдад тогтвортой ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

УИх-ын гишүүн Д.Зоригт:

Зарим онцгой салбар буюу улс орны эдийн засагт урт хугацаанд онцгой ач холбогдолтой экспортын зориулалттай, экспорт гаргах төслүүдэд 15 жил гэдэг хугацааг 1.5-аар үржүүлээд уртасгаж болохыг энэ хуулиар зөвшөөрч байгаа.

Хамгийн ихдээ 22.5 жилээр тогтворжуулалт олгоно гэж ойлгож болно. Хамгийн бага босго баруун бүсийн нутгуудад 15 аймагт байгаа. Хоёр тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийх аж ахуй нэгж таван жилээс эхлэх юм. Улаанбаатарт хамгийн өндөр буюу 15 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийж байж тогтворжуулах босго авна.