УИХ-ын гишүүн Д.Зоригт
2013.10.07

Монгол улсыг таван бүсэд хуваалаа

Монгол улсын аль бүс нутагт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт оруулснаас хамааран тогтворжуулах гэрчилгээг хугацаа заан олгохоор боллоо.  Хөрөнгө оруулалтын тухай хуульд Монгол улсыг таван бүсэд хуваалаа.

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

Зарим онцгой салбар буюу улс орны эдийн засагт урт хугацаанд онцгой ач холбогдолтой экспортын зориулалттай, экспорт гаргах төслүүдэд 15 жил гэдэг хугацааг 1.5-аар үржүүлээд уртасгаж болохыг энэ хуулиар зөвшөөрч байгаа.

Энэ хуулийг анхнаас нь эцсээ хүртэл УИХ-д хэлэлцэхэд хоёр хуваагдсан байлаа. Олонх нь шинэ татвар гарсан нөхцөлд тогтворжуулах гэрчилгээнд хамаарах үгүйг энэ хуулиар зохицуулах зайлшгүй болсон. Удахгүй татварын багц хуулийг өргөн барина тэр үед дахин ярилцах болно.