2021.10.07

Ж.Бат-Эрдэнэ: Дотоодын зах зээлээ яаж хамгаалах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Гаднаас мөнгөө оруулж ирээд эдийн засаг дэмжвэл бид дэмжээд явна. Харин энэ хуульд 100 мянган доллартой холбоотой л асуудал байна. Зах зээлээ яаж хамгаалах вэ гэсэн төрийн бодлого хаана нь байна вэ? Мах гэхээр гадныхан бэлдээд явж байна. Ноолуур ялгаагүй. Мөнгө оруулж ирээд аваад гарчиж байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Жижиг зах зээлтэй манай улс зах зээлээ яаж хамгаалж, хамтарч ажиллах вэ? Энэ мэт ярих зүйл их байна. Манай улсад  шинэ технологио нэвтрүүлж, цаг үетэйгээ зэрэгцээд хөгжөөд явах хөрөнгө оруулалт бол дэмжээд явах боломжтой.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хариуллаа

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn