2021.10.07
О.Цогтгэрэл: Хөрөнгө оруулалтын хуулийг илүү сайн боловсруулах шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
"Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчныг зарчмын хувьд дэмжинэ. Гэхдээ энэ том хуулийг оруулж ирэхдээ илүү өргөн хүрээнд боловсруулах байж гэсэн санал байна. Зөвхөн 50-100 мянган долларын хэмжээнээс гадна хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа шалтгааны дүгнэлт хийгдэх ёстой байх. Жишээ нь ҮАБЗ-ийн шийдвэрээр шүүхийн ч шийдвэргүй Салхитын ордыг дээрэмдэж авсан. Ийм байхад ямар хөрөнгө оруулагч орж ирэх вэ дээ.
Нөгөө талаасаа бизнес эрхлэлтийн орчныг харахаар дэлхийн бизнесийн орчныг жагсаадаг жагсаалтад манай улс 2018 онд 74-т, 2021 онд 81-т орсон. Бизнес эрхлэх орчин жилээс жилд муудаж байгаатай холбоотой ямар үзүүлэлт хойш татаад байгаа тодорхойлж, үүндээ үндэслэн тодорхой зорилго руу чиглэх ёстой.
Хуулийн өөрчлөлт тодорхой зүйл руу орохгүй бол дэмжих шаардлагатай хууль байгаа ч төсөл өнгөц болжээ. Тиймээс илүү өргөжүүлэн хэлэлцээсэй гэж хү сэж байна."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn