Монгол Улсын Их Хурлын Гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2013.09.19

Хөрөнгө оруулалтын хууль УИХ-ын босго давлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын Гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол:

-Эдийн засгийн хөгжлийн сайд ам.долларын ханш өссөн шалтгааныг юу гэж үзэж байгаа вэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг харахаар томоохон аж ахуйн нэгжүүдийг дэмжих нь гэсэн ойлголт төрж байна. Эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдийг яаж дэмжих юм бэ. Засгийн газраас тусад нь хуулийн төсөл оруулж ирэх юм уу?

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр

-Жижиг аж ахуйн нэгжүүдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл хэрэгтэй байгаа. Засгийн газар хөдөө аж ахуй, барилга зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл олгоод эхэлсэн.

Энэ нь цаашдаа ч үргэлжилнэ. Мөн Засгийн газраас намрын чуулганд Татварын багц хуулийн төслийг оруулж ирнэ. Ам.долларын ханш Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэснээс хойш өсч эхэлсэн. Ер нь ам.долларын ханш өссөн шалтгааныг тайлбарлах шаардлагатай гэж үзэж байгаа бол Байнгын хорооны хуралдаанд дэлгэрэнгүй тайлбар хийж болно.