УИХ-ын гишүүн, Эрчим Хүчний Яамны Сайд М.Сономпил
2013.09.26
М.Сономпил: Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байж чадна
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо.
-Угаасаа энэ хуулиар хөрөнгө оруулалтын орчныг үндсээр нь өөрчлөх биш, тогтвортой болгохыг зорьж байгаа. Засгийн газар, УИХ солигдох тоолонд татвар өөрчлөгддөг.
Энэ нь эрсдэл дагуулж байгаа юм. Тиймээс ч энд дөрвөн татварын асуудал хөндөгдсөн. Салбар салбарт нь хөрөнгө оруулалт хийх хугацааг зааж өгөх замаар орчныг нь тогтворжуулъя гэж байгаа юм.
Энэ хуулийн төслийг дагалдаж орж ирсэн хуулиудад зөрчилтэй агуулга бий. Гэсэн хэдий ч энэ хуулийг баталж чадвал хөрөнгө оруулалтын орчинд урт хугацаанд, стратегийн бодлогын түвшинд тогтвортой байж чадна