![Ардчилсан хүчний холбоог УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг удирдана](http://byambatsogt.mn/media/news/original/2017/05/22/59eba24c6db20db379ad39138ba3b1e8.jpg)
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг
2017.05.21
Ардчилсан хүчний холбоог УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг удирдана
Ардчилсан хүчний холбоог УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг удирдахаар болжээ.
Өмнө нь тус холбоог Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ удирдаж байсан ч намын даргаар ажилладаг тул “Шонхор” фракцын нэг далавч нь болсон Ардчилсан хүчний холбооны удирдлагаас татгалзжээ.
Анх энэ холбоог УИХ-ын дарга асан З.Энхболд удирдаж байсан ч мөн л Ардчилсан намын дарга болсноор хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж, С.Эрдэнэд удирдах эрх олгосон. Одоо мөн л Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа учраас Д.Ганхуягт шилжүүллээ.