УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
2017.04.18

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад “өнгөрсөн онд болсон орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдох Засаг дарга нарын томилгоо одоо хэр нь цэгцрээгүй хүлээгдэж байна. Ардчилсан нам орон нутгийн сонгуульд 104 суманд ялалт байгуулснаас 12 сумын Засаг даргыг томилоогүй, 16 сумын Засаг даргыг хууль бусаар томилжээ. Мөн Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлаагүй байна. Иймд төрийн ажилд улстөржилгүй, томилгоог яаралтай хийх хэрэгтэй” байгааг сануулжээ