​Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй СБД-ийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар
2017.03.27

Нийслэлийн АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид БЗД-ийн иргэдтэй уулзлаа

​Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй СБД-ийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар есөн дүүргийн Ардчилсан намын гишүүдтэй уулзаж тус тусын мөрийн хөтөлбөрийг танилцуулж, гишүүдийхээ саналыг сонсож байгаа юм. Өнөөдөр нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг болох Баянзүрх дүүрэгт уулзалтаа зохион байгууллаа. 

Уулзалтын үеэр нэр дэвшигчид намынхаа эв нэгдэлийг улам бататгаж шударгаар өрсөлдөхөө мэдэгдэж байсан юм. Мөн намаа хэрхэн цаашид илүү бат бөх, ил тод, нээлттэй, бүтэц зохион байгуулалт ямар байх тухай болон хүний нөөц боловсон хүчний тал дээр илүү их анхаарал хандуулж ажиллах тухайгаа намыхаа гишүүдэд тайлбарласан юм.

Мөн намд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлэх тэднийг дэмжиж нам дотор байгаа эрэгтэй хүний тэр бүр анзаараад байдаггүй нарын асуудлуудыг олж харж шийдвэрлэх, анхаарал хандуулах эмэгтэйчүүдийн квотыг нэмэхийн төлөө анхаарал хандуулж ажиллана гэдгээ  ч мэдэгдсэн юм.