АН-ын дарга С.Эрдэнэ
2017.03.17

С.Эрдэнэ: АН-ын дотоод сонгууль товлогдсон хугацаандаа явагдана

АН-ын удирдлагууд өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-ын бүх шатны дотоод сонгуульд /ҮБX-ны гишүүнд/ 380 суудлын төлөө нийт 511 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснийг тодотгов. Мөн Нийслэлийн намын даргад 2 хүн, аймаг дүүргүүдийн намын хорооны даргад 52  хүн тус тус бүртгүүлжээ. АН-ын дарга С.Эрдэнэ “Намын дотоод сонгуулийн үйл ажиллагаа товлогдсон цаг хугацааныхаа дагуу явдагдана. Ирэх сарын 2-нд АН  дотоод сонгуулийн санал хураалтаа улс орон даяар явуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна” гэж онцоллоо.