
2025.03.14
Туулын хурдны замын төлөвлөлттэй танилцлаа
Нийслэлийн ЗДТГ Нийслэлийн худалдах авах хуулийн дагуу зохион байгуулж байгаа Улаанбаатар хотын зүүнээс баруун чигийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх Туулын хурдны замын тендерийг өнөөдөр буюу 3 дугаар сарын 14-ний өдөр нээнэ.
Нээлтийн өмнөх өдөр Улаанбаатар хотын захирагч Х.Наранбаатар Нийслэлийн Ерөнхий архитектур, Газрын алба, Түгжрэлийг бууруулах ажлын албаны бүрэлдэхүүнтэй Туул голын трансийн дагуу байгаа газар чөлөөлөлт, инженерийн болон цахилгаан дамжуулах шугам шүлжээний төвөгшлүүдийг бусад яамтай хэрхэн уялдаж шийдвэрлэж болох, төслийг гүйцэтгэх компанийн түр кэмпийг хаана барих, Туулын замын барьж байгуулахад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хаанаас ашиглах зэрэг гурван асуудлаар газар дээр нь очиж ярилцлаа.
Туулын хурдны зам төсөлд 1,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр болсон. Налайхын автозамаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулснаар замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувь нэмэгдэнэ гэж тооцоолсон билээ.