АН нэр дэвшигчээ тодруулах санал асуулгыг ирэх сарын 2-ноос эхлүүлнэ
2017.04.24

АН нэр дэвшигчээ тодруулах санал асуулгыг ирэх сарын 2-ноос эхлүүлнэ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байсан Баабар уулзалтад оролцоогүйг бодоход тэрбээр дотоод өрсөлдөөнд үзэлцэхгүй гэсэн үг бололтой. Харин Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэр дэвшихээр өрсөлдөх гэж байгаа нь тодорхой болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлэх процөсс тав хоног байхаар хуулийн хугацаа тогтоосон байдаг. Түүнчлэн санал хураалт болох зургаадугаар сарын 26-наас тавиас доошгүй хоногийн өмнө нэр дэвшигчийг бүртгүүлэх учиртай энэ жилийн хувьд намууд тавдугаар сарын 2-ноос 7-ны хооронд нэр дэвшигчээ тодруулах ёстой болж буй.

Парламентад суудал бүхий гурван нам нэр дэвшигч өрсөлдүүлэхээс МАН ба МАХН-аас нэр дэвшигчид бараг тодорхой бол АН-ын нэр дэвшигч хэн байх нь тун тодорхойгүй байгаа юм. Учир нь тус нам дотор долоон хүн нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлээд буй.

АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн пүрэв гарагт тэдгээр хүсэлт бүхий гишүүдээ хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар оролцжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байсан Баабар уулзалтад оролцоогүйг бодоход тэрбээр дотоод өрсөлдөөнд үзэлцэхгүй гэсэн үг бололтой. Харин Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэр дэвшихээр өрсөлдөх гэж байгаа нь тодорхой болжээ.

Нэр дэвшүүлэхтэй холбоотой процесс хууьд заасан тав хоногийн хугацаанд багтах ёстой тул Ардчилсан намын хувьд тавдугаар сарын 2-ноос нам дотроо дээрх долоон хүн дээр санал хураалт явуулж, дараа нь Их хурлаа хуралдуулж, нэр дэвшигчээ эцэслэн батламжлахаар болжээ.

Санал асуулгаар хамгийн олон санал авсан 2-3 хүнийг Их хурал дээрээ дахин санал хурааж шийдвэрлэх юм байна. Нэр дэвшихийг горилогчдын хоорондын өрсөлдөөн хуульд эаасан хугацаанд болох ёстой тул 2-ноос өмнө тэд сурталчилгаа явуулахыг хориглосон бололтой.