Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
2023.10.18

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.18/ нэгдсэн хуралдаан 15 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийг хууль зүйн байнгын хороогоор хэлэлцссэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа.