Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ
2023.11.16

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтын 3 дахь хэсэгт “шүүгч, прокурор, хууль сахиулагчөмгөөлөгч” гэж нэмэхээр, мөн чуулганы нэгдсэн хуралдаанаас хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 8 дахь хэсгийг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн байна. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбар болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг ажлын хэсгээс бэлтгэсэн болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn