2022.12.15
Ж.Сүхбаатар: Хариуцлага тооц, хөрөнгө хураа гэдэг шаардлагатай холбоотой хуульд хэрхэн туссаныг тодруулж өгнө үү
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Бид төрийн эсрэг ард түмний эсрэг авлигатай холбоотой хууль тогтоомжийг сайжруулах талаар ярьж байна. Тайван жагсаал бол ард түмэн бухимдлаа гаргаж байгаа төрийг сахилгажуулж, эрүүлжүүлдэг ардчиллын гол арга механизм. Үүнийг бид хүлээн зөвшөөрч дасан зохицох ёстой. Сүүлийн хэдэн жил шударга ёсны тухай ярьж байгаа. 2020 оны нэгдүгээр сараас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ял завших асуудал гарахгүй байгаа. Харин ЗГ-ын оруулж ирж буй энэ зүйл дээр ялын хугацаа нэмэгдэж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа хойшлогдоно. Олон нийт хөөн хэлэлцэж буй асуудал дээр тайван байж болно. Энэ бол сүүлийн 2 жил засагдаж байгаа.
Цаашид авлига албан тушаалтай холбоотой хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа байж болохгүй гэж ярьж байгаа, энэ үнэн. Гэхдээ 2 ялгамжтай зүйл бий. Улс төр албан тушаалтны хэрэг дээр иргэд маш их бухимдаж байгаа. Жирийн албан хаагч багш, эмч нар гэх мэт талбар дээр энэ асуудал яригддаг. Үүнд хүнд ялын тухай ярьж болохгүй. Харин торгох арга хэмжээ энд яригдана. Том хэрэг дээр энэ орохгүй. Тийм учраас тодорхой болго. Бүх насаар нь улс төрийн алан тушаалд оруулахгүй гэсэн заалт байна. Их хурал, Засгийн газар хариуцлага тооцдог газар мөн үү.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10