"Эх орноосоо урвах" гэмт хэрэгт гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хамтран ажиллахыг хамаатуулан ойлгоно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.08/ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хийж, яагаад хуулийн төсөл боловсруулах болсон шалтгаанаа тайлбарласан юм.
2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд “Эх орноосоо урвах” гэж нэрлэн заасан Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагатай хамтран ажилласан, дайн байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хүртэлх хугацаанд хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Тэгвэл үүнийг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 19,1 дэх хэсэгт “Эх орноосоо урвах”, 19,4 дэх хэсэгт “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хамтран ажиллах” гэсэн хоёр гэмт хэрэгт хуваан тодорхойлсон.
Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилго нь гэмт хэргийн субьектив шинж, дайн бүхий байдал, зэвсэгт мөргөлдөөн, халдлага, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан эс үйлдэл, үйлдэхүй нь обьектив шинж болдог. Тиймээс дээрх хоёр гэмт хэргийн субьектив, обьектив шинжүүд ижил байна гэсэн үг.
Хаврын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үед энэ асуудал сөхөгдсөн ч өргөн баригдсан бүлэг зүйлд хамаарахгүй тул тусад нь уг хуулийн төсөл боловсруулж өргөн барьж байгаа юм.
Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлээр олон жил ажилласан ахмадууд, мэргэжлийн судлаачид, холбогдох төрийн бус байгууллагуудаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19,1, 19,4 дэх хэсгийг нэгтгэн Эх орноосоо урвах гэсэн нэг гэмт хэргийн шинжид хамааруулах санал гаргаж байгаа учир уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10