2020.01.03

О.Баасанхүү: Эхлээд утааны шүүлтүүрийн стандартаа батла нөхцөл боломжоо бүрдүүл

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.03\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Ард түмний төлөө л хууль гарч байгаа. Гэхдээ нөхцөл ь бүрдээгүй заалт иргэдэд ачаа болдог. Жишээ нь стандартад нийцсэн утааны шүүлтүүр тараасан юм уу? утааны шүүлтүүртэй машин Монголд ер нь явж байгаа юм уу? энэ юм нь ойлгомжгүй байж байгаад батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болонгуут маргаашнаас нь хэрэгжүүлээд та шүүлтүүр тавьсан уу үгүй бол торгоод эхэлнэ. Утааны шүүлтүүрийн стандартыг нь ч батлаагүй байж торгоно гэдэг энэ нөхцөл боломжоо бүрдүүл.

Аливаа татварыг нуун дарагдуулсан тохиолдолд хүү торгуул янз бүрийн шийтгэл хүлээх ёстой. Иргэн ч бай АНН ч бай төрийн улсын ямар ч бай татвараа үнэн зөв мэдүүлж төлж байх ёстой. 

Татварыг хугацаанд нь төлүүлэхгүй байх сонирхол гараад ирэх боломжтой. Торгуул нь явж л байг тэртээ тэргүй 50 саяын 25 сая хүртэл торгууль явна тиймээс харин ч хугацаа хэтэрснээ төлөхгүй байх боломжтой.