2020.01.10

З.Нарантуяа: Хорих ялын хугацааг хохиролтойгоо уялдуулж чаддаг уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.10\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа

Ялыг чангаруулах гэхээсээ илүү өнөөдрийн байгаа хуульд ял оноож байгаа нөхцөл байдалдаа нэлээд сайн дүгнэлт хиймээр санагдсан. Ялаа яг оновчтой өгч чадаж байна уу? Хорих ялын хугацааг тавихдаа үнэхээр хохиролтойгоо уялдуулж чадаж байна уу? гэдэгт эргэлзээ төрсөн.