2023.10.18
Ж.Бат-Эрдэнэ: Айраг аа уучхаад давхиж байгаа малчдыг яах вэ. Бүгдийг нь аваачаад суулгаад байх уу!
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.18/ нэгдсэн хуралдаан 15 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Тус хууль дээр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал байхгүй харагдаад байна. Хөгжингүй орнуудад хүүхдүүддээ хэлэх үггүй болчихлоо бага зэрэг загнах тохиолдол дуудлага өгчихлөө гэдэг шиг гэр, бүлийн хүчирхийллийн хүрээнд хүүхдүүд, эмэгтэйчүүдийг, эхчүүдийг хүчирхийлдэг асуудалд ямар арга хэмжээг хэрхэн авах вэ. Энэ асуудал тус хуульд харагдахгүй байна.
Багийн болон хороон дарга нар гэр бүлийн хүчирхийллийг мэддэг. Нэг удаа баривчилгаа хийдэг, гарч ирээд асуудал нь улам гаардаг. Үүнээс шалтгаалж нэг л өдөр хүн амины хэрэг гардаг шүү дээ.
Согтуугаар жолоо барих тал дээр ялын бодлогыг чангатгах асуудлыг дэмжиж байна. Айраг аа уучхаад давхиж байгаа малчдыг яах вэ. Бүгдийг нь аваачаад суулгаад байх уу. Согтуу үедээ жолоо барьсан эсхүл хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэсэн хоёр зүйл байгаад байна. Mэгэхээр согтууруулах ундаа хэрэглэсэн байвал торгуулийн арга хэмжээ авдаг, хөнгөн гэмт хэрэг учруулсан гэвэл дараагийн арга хэмжээ авдаг байх жишээний. Ерөнхийдөө хариуцлага тооцох тал дээр шатлал байх ёстой. Хүнд гэмт хэрэг үйлдсэн үү, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн үү эсхүл жолоо барихдаа архи уучихсан уу гэх зэргээр гурван ангилалд оруулбал яасан юм.
Түүний асуултад, Хууль, зүй дотоод хэргийн яамны сайд Б.Энхбаяр хариулт өглөө.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10